6. МУ-ын Ерөнхийлөгч хориг тавив.

Мэдээлэл

2019.10.11

Нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Тэмдэглэл

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан/

2019.10.09

ТББХ-ны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Тэмдэглэл

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

2019.10.04

Нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв.

Тэмдэглэл

“Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

2019.10.03

Ерөнхийлөгч хоригийг ТББХ хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Тэмдэглэл

“Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

2019.10.03

Ерөнхийлөгчийн хоригийг ХЗБХ хүлээн авахгүйгээр шийдвэрлэв.

Тэмдэглэл

“Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүйгээр шийдвэрлэв.

2019.09.20

Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд хориг тавьлаа.

Мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Е/44 тоот албан бичгээр Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд хориг тавьлаа.